Хөвсгөл аймагт орос хэлний төв байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-14 23:12:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн салбар орос хэлний төв байгуулагдан нээлтээ хийв.

Тус төв нь Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан соёлын төв, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу байгуулагдаж байгаа ажээ. Төвийн нээлтийн арга хэмжээнд Эрдэнэт хот дахь Оросын холбооны улсын Ерөнхий консул Ракшаев Р.Р, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Михайлов Е.Г, Аймгийн засаг дарга Л.Ганболд, Аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, нар оролцлоо.

Орос хэлний төв нь иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орос хэлний сургалт явуулах, Оросын их, дээд сургуульд тэтгэлэгээр суралцагчдыг бэлтгэж, дэмжлэг үзүүлэх, аймгийн хэмжээнд зохиогддог орос хэлний олимпиадыг хамтран зохион байгуулах, Орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын Орос хэлний тэргүүлэх багш нарыг урьж, сургалт, семнар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулах ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ