Булган аймагт улсын математикийн 53 дугаар олимпиад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-14 17:13:29

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ оны 5 дугаар сарын эхээр Монгол Улсын математикийн 53 дугаар олимпиад болох юм.

Тус аймгийн Бугат сумын уугуул Монгол Улсын гавьяат багш Д.Шагдарын нэрэмжит тус олимпиадад амжилттай бэлтгэж оролцохоор өнгөрсөн оноос эхлэн сургууль бүрээс математикийн шигшээ багийг шалгаруулан бүрдүүлж сургалт хийж, нийслэлд байгаа Булган нутгийн уугуул их, дээд сургуулийн багш нартай уулзалт зохион байгуулжээ.

Мөн “Математикийн хорооны туг”-ийг бүх сум, байгууллагаар аялуулан сурталчилгаа хийж байна.

Улсын олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийгээр ахлуулан байгуулж, бэлтгэл ажлыг явцын талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн цаашид анхаарах асуудлаар чиглэл өглөө.

М.Батжаргал

Холбоотой мэдээ