100 га ногооны талбайд услагааны систем угсрав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/.Дорнод аймгийн төв дэх хот тохижилтийн ажлыг хариуцдаг “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын хамт олон 100 га ногооны талбайд услагааны систем угсарч, ирэх зун үр дүнг нь үзэхээр ажиллаж байна.
Угтаа энэ ажил бол тохижилт үйлчилгээнээс ангид ч гэлээ тус аймгийн эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт өгөөжөө өгөх бүтээн байгуулалт болж чадсан гэж тус газрын дарга Б.Гэрэлт-Од ярив.
Одоогоос есөн жилийн өмнө байгуулагдаж байсан “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ Дорнод аймгийн төв дэх Хиймэл нуур, Тусгаар тогтнолын талбай, Найрамдал парк гэхчлэн томоохон бүтээн байгуулалтуудыг хариуцан хийж иржээ. Өнгөрсөн онд л гэхэд төв замын гэрлэн чимэглэл, аймгийн Үдэлт, угталтын талбайн тохижилт, Бунхан толгойн гэрэлтүүлэг зэрэг 20 гаруй төрлийн 480 сая төгрөгийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Б.Туяа