Обама Трюдотой утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-21 11:32:55

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Номхон далай дамнасан түншлэлийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилт болон терроризмын эсрэг удаан хугацааны тэмцлийн талаар Канадын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар ярьжээ.

Удирдагчид мөн худалдааг дэмжих, терроризмтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн уршгийг зөөлрүүлэхэд чиглэсэн хоёр улсын хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхээр тохиролцсон тухай хэвлэлд мэдээллээ.

Канадын сонгуулийн статистикийн мэдээнээс үзвэл, даваа гарагт Трюдогийн Либерал нам парламентийн доод танхимын 338 суудлын 184-ыг авч ялсан юм.

Хоёр удирдагч ирэх арванхоёрдугаар сард Парист дэлхийн уур амьсгалын урт хугацааны томоохон тохиролцоонд хүрэхийн тулд нягт хамтран ажиллахаар болсон гэж Цагаан ордноос мэдээллээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ