2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-07 17:44:23

АСТАНА./КАЗИНФОРМ/. 2020 оны Олимп болон Паралимпийн тоглолтыг Токиод зохион байгуулах нь Японд ойролцоогоор 283 тэрбум долларын эдийн засгийн өгөөж авчрах ажээ. Энэ тухай Оросын TASS агентлаг Japan Times сонинд бичсэнийг иш татан мэдээллээ.

Японы нийслэлийн захиргааны таамаглаж байгаагаар, дээрх өгөөжөөс Токиогийн хүртэх хувь нь ойролцоогоор 182 тэрбум доллар байх аж. Уралдаан тэмцээнийг зохион байгуулах болон Олимпын тоглолтод бэлтгэх явцад 2 сая орчим ажлын байр бий болно гэж хотын захиргаа тооцоолж байгаа юм.

Зуны Олимпын  ХХХII тоглолт 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд Японы нийслэлд болно. Тус улсын эрх баригчид болон Олон улсын Олимпын хороо Олимпын наадмын нийт төсөв зардлыг 17,8 тэрбум доллароос хэтрүүлэхгүй байхаар өмнө нь тохиролцсон билээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ