“БСБ” цахилгаан барааны дэлгүүр Сэлэнгэ аймагт салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:49:56

Сэлэнгэчүүдийн хэзээний танил болсон “Стиль” дэлгүүр үйл ажиллагаагаа өргөжүүлэн худалдааны төв боллоо. 

"Стиль" худалдааны төвд “БСБ” электрон барааны албан ёсны салбар, мөн “Гоёо” ноолууран бүтээгдэхүүн зэрэг брэнд дэлгүүрүүдийн салбарууд бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэллээ.

Анх 2002 онд гурван ажилтантайгаар жижиг талбайд “Стиль” дэлгүүрээ нээж байсан тус хамт олон үйл ажиллагаагаа өргөжүүлж одоо 30 гаруй ажилтантайгаар хүүхдийн болон том хүний бүх төрлийн хувцас хэрэгсэл, гутал цүнх, гоо сайхны бараа, мөн Турк барааны бэлэн хувцас, гэр ахуйн тавилга зэрэг хүний хэрэгцээний бүхий л зүйлсийг худалдаалдаг юм.

Тус худалдааны төвийн захирал н.Одончимэг:”Манай худалдааны төв 2008 оноос эхлэн “БСБ” электрон барааны албан ёсны гэрээт борлуулагч болсон. Ингээд Монголын электрон бараа, тавилгын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа эзэлдэг “БСБ” салбараа өргөжүүлэн Улаанбаатар хотынх нь үнээр бүх төрлийн цахилгаан бараа, польш тавилгыг манай төвөөр худалдаалж эхэллээ” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ