“Жишиг гэр хорооллын мастер төлөвлөгөө” боловсруулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-04 22:38:04

Дархан хот дахь ХААИС нь БНСУ-ын Инчеоны Үндэсний Их сургуультай хамтарч Дархан-Уул аймагт жишиг “Ногоон гэр хороолол байгуулах мастер төлөвлөгөө”-г боловсруулахаар судалгааны ажлыг хийж байгаа юм байна.

Эдгээр сургуулиудын удирдлагууд болон төслийн судалгааны багийнхан аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж “Жишиг гэр хорооллын мастер төлөвлөгөө”-ний төслөө танилцууллаа. Мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны ажил нь нийгэм эдийн засгийн, хот төлөвлөлт инженерийн шийдэл, байгаль орчны зэрэг үндсэн гурван чиглэлд явагдаж байгаа ба Дархан-Уул аймгийн гэр хорооллын 1000 иргэдээс санал асуулга аваад байгаа талаар Инчеоны Үндэсний Их Сургуулийн профессор Lee Heekwan уулзалтын үеэр дурдаад “Ногоон гэр хороолол байгуулах мастер төлөвлөгөө” энэ оны зургадугаар сар гэхэд бэлэн болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга С.Насанбат төслийн судалгааны ажилд амжилт хүсээд Инчеон хотын захирагчийг Монгол Улсад энэ оны тавдугаар сард айлчлах үеэрээ Дархан-Уул аймагт айлчлахыг тус сургуулийн удирдлагуудаар дамжуулж урилаа.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ