Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжиллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНЗД С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа.
Хуулийн дагуу дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Үүний дагуу дүүргийн ИТХ-аас Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох санал ирүүлснийг НЗД батламжилсан байна.