"Шинэ мэдээ" сонин нэрэмжит “Есөн алдартан”-ыг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-23 00:23:37

Дархан-Уул аймаг дахь Орон нутгийн тогтмол хэвлэл "Шинэ мэдээ" сонин, аймгийн ЗДТГ хамтарч зохион байгуулсан мичин жилийн “Есөн алдартан”-ыг тодруулах ёслол болов.

Уг ёслолд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Д.Нарантуяа нар салбар бүрийн төлөөлөл болсон 13 хүнд уг шагналыг гардууллаа. Үүнд: Стандартчилал, Хэмжилзүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг, АШУИС-ийн Дархан салбарын багш Д.Алтайхүү, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, өмгөөлөгч Ц.Гэнэндулам,  есдүгээр сургуулийн захирал Т.Орхонтуяа, Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Б.Оюунтуяа, “Оюу салон”-ы гоо сайханч М.Отгонбаяр, Залуучууд театрын дуучин Ж.Ганчимэг, Улаан Загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр, Хорих 435 дугаар ангийн дарга В.Хосбаяр, “Дархан ус суваг” ХК-ийн жолооч Д.Мянганзам, “Жүр үр” Дархан салбарын захирал Г.Баярцогт, “Энхийн тун” ХХК-ийн захирал Ц.Энхтуяа нарын 13 хүнийг шагнав.

Ингэснээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 108 хүнийг шагнаж урамшууллаа гэж “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Д.Нарантуяа ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ