Миланы талх Гиннесийн номд оров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-20 13:50:48

МИЛАН. /АР/. Милан хотод болсон "World's fair 2015" олон улсын үзэсгэлэнгийн үеэр барьсан 122 метр талхыг дэлхийн хамгийн урт талх хэмээн Гиннесийн номд бүртгэжээ.

Дотроо зөөлөн, гаднаа шаржигнасан Франц маягийн уг талхыг Франц, Италийн 60 орчим нарийн боовч тусгайлан бэлдсэн зөөврийн шарх шүүгээ ашиглан барьсан байна.

Нарийн боовчид 20 метр талхыг нэг цагт барьж байсан бөгөөд тэдэнд гадаа ажиллах, талх эвдрэхээс сэргийлэх зэрэг томоохон сорилтууд тулгарч байжээ.

“Гадаа, хүйтэнд зуурмаг бэлдэж, ийм том талх хийнэ гэдэг маш хэцүү. Зуурмагийг уутаар бүтээсэн нь үр дүнтэй байсан” гэж уг талхыг хийлцсэн, Парис хотын “La Pompadour” нарийн боовны газрын эзэн Доминик Анрак хэлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ