Хорват Сербитэй залгаа хилээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-20 13:21:27

ЗАГРЕБ. /ВВС/. Хорват Сербитэй залгаа хилээ нээж, хойд зүгийг зорих хэдэн мянган дүрвэгчдийн нэгэн саад тотгорыг арилгалаа.

Хорват хилээ хаасны дараа хилийн зэргэлдээ орших хүйтэн, чийглэг уур амьсгалтай Сербийн Беркасово тосгонд 3000 орчим хүн гацсан байна.

Беркасово тосгоны байдал хүнд байна гэж НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдэгджээ.

Хорват-Сербийн хилийн ойролцоо олон хүн гацсан хэвээр байна. Хязгаарлалт тогтоосны улмаас Балканы маршрут хумигджээ.

Герман, Швед болон ЕХ-ны бусад оронд хүрэх зорилготой голдуу Сири, Африк, Афганистаны хэдэн зуун мянган дүрвэгч сүүлийн хэдэн сард Туркээс Балканы зүг цувсаар байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ