Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-20 03:29:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2014 онд батлан хэрэгжүүлсэнээр элэгний хорт хавдрын 1,2 дугаар шатандаа оношлогдсон хүний хувь нэмэгджээ.

Аймгийн хэмжээнд элэгний анхдагч хорт хавдар нь хорт хавдрын нэгт байгаа ба 2016 онд нийт 161 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд түүний 66 буюу 41 хувь нь элэгний хорт хавдар гэнэ. Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд эрт илрүүлэг үзлэгт 40-65 насны иргэдийн 10 хувь нь хамрагдаж байсан бол өнгөрсөн оны байдлаар 37,9 хувь болж нэмэгджээ. Мөн элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдах зорилтот бүлгийн хүн амыг тодорхойлон бүртгэлийн дагуу мэдээллийн санг үүсгэсэн байна.

2016 онд 16 сум, 4 өрхийн эрүүл мэндийн төвийн 1351 иргэний мэдээлэл, нарийвчилсан судалгааг цаасаар болон цахимаар авч мэдээллийн санг үүсгээд байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ