“Лалын улс”-ын хүүхдийн сургалтын баазыг устгажээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-20 13:00:48

АНКАРА. /RIA Novosti/. Туркийн Истанбул хотын цагдаа нар тусгай ажиллагаа явуулах үеэрээ “Лалын улс” бүлэглэлийн сургалтын баазыг устгасан тухай “Vatan” сонинд мэдээлсэн байна. Уг баазад Узбекистан, Тажикистанаас ирсэн хэдэн арван хүүхдийг сургаж бэлтгэдэг байжээ.

Анкарагийн халдлагатай холбогдуулан Истанбул хотод терроризмтой тэмцэх ажиллагаа явуулах үеэр цагдаа нар гадаадын 50 орчим иргэнийг баривчилсан тухай Туркийн хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ. Уг ажиллагааг тус хотын азиуд амьдардаг Пендик дүүрэгт явуулсан байна. Баривчлагдсан хүмүүс “Лалын улс” бүлэглэлтэй нэгдэхээр Сири, Иракийг зорих гэж байжээ.

“Vatan” сонинд мэдээлж буйгаар, баривчлагдсан хүмүүсийн дотор Узбекистан, Тажикистанаас ирсэн өсвөр насны 24 хүүхэд байгаа аж. Тэднийг лалын хэт давруу үзэлтэн болоход болон “Лалын улс”-ын дүрэм журамд сургаж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ