Грэммийн 7 удаагийн шагналт Эл Жерро нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-13 13:30:24

МОСКВА. /Sputnik/. Грэммийн долоон удаагийн шагналт, Америкийн домогт жааз дуучин Эл Жерро 76 насандаа Лос-Анжелес хотноо таалал төгсчээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, домогт дуучин хоёр долоо хоногийн өмнө ядаргааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эл Жерро дөрвөн настайгаасаа дуулж эхэлсэн бөгөөд нийт 20 гаруй цомог гаргажээ. Түүний анхны цомог нь “We Got By” нэртэйгээр 1975 онд гарч байв. Эл Жерро анх 1978 онд Грэммийн шагнал хүртсэн бөгөөд 2001 онд Холливудын алдрын гудамжинд өөрийн одтой болсон юм.

Б.Мишээл

 

 

 

 

Холбоотой мэдээ