ШӨХТГ шатахууны үнийг бууруулах мэдэгдэл хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-07 16:22:42

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнийг 100-150 төгрөгөөр нэмсэн шатахуун импортлогчдыг өнөөдрийн дотор үнээ бууруулахыг мэдэгджээ.

Тодруулбал ШӨХТГ "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд", "Петростар", "НИК" зэрэг компанид үнээ бууруулахыг шаардаж албан  бичиг хүргүүлсэн байна.

Нэр бүхий компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх асуудлыг ШӨХТГ-ын зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй хэмээн үзжээ.

Холбоотой мэдээ