Иранд авсан хоригийг цуцлахад бэлтгэхийг Обама даалгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-19 13:34:58

ВАШИНГТОН. /VOA/. Иранд авсан хориг арга хэмжээг цуцлахад бэлтгэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Засгийн газартаа өгсөн байна.

"Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой сэтгэл түгшээсэн асуудлыг зохицуулах цогц тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх чухал ажилд анхаарлаа хандуулж, түнш орнуудтайгаа хамтран ажиллах ёстой бөгөөд энэ нь урагштай байгаад би баяртай байна" гэж Обама мэдэгджээ.

Мөн тэрбээр, цөмийн зэвсэг боловсруулах боломжийг хязгаарлахын тулд Иран центрифуг машинуудаа нүүлгэж, ураны нөөцөө багасган, “Арак” хүнд усны цөмийн реактороо бетоноор дүүргэх зэргээр гэрээний заалтуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна гэж мэдэгдэв.

Иранд авсан хориг арга хэмжээг цуцлах тухай хуулийг ЕХ өчигдөр мөн баталсан байна. Ингэснээр тус холбооны гишүүн орнууд Иранд авсан хоригоо цуцлах боломжтой боллоо.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ