Нигерид амиа золиослогчид халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-19 12:06:58

РАБАТ. /TASS/. Нигери улсын зүүн хойд нутагт амиа золиослогч хоёр эмэгтэй халдлага үйлдсэний улмаас наад зах нь 11 хүн амиа алдсан байна. Энэ тухай тус улсын цагдаа нар ням гарагийн орой мэдээлжээ.

Цагдаа нарын мэдээлснээр, халдлагыг Дар тосгонд үйлдсэн бөгөөд дэлбэрэлт болохоос өмнө уг тосгон хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн босогчдын халдлагад өртсөн байна.

Нигерийн зүүн хойд нутгийн байдал маш түгшүүртэй хэвээр байгаа юм. Борно мужийн засаг захиргааны төв болох Майдугури хотод өнгөрсөн долоо хоногт цуврал дэлбэрэлт болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ