Эрдэнэсийн сангийн асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-01 09:58:59

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд эхэллээ.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон ч асуудлыг байнгын хороо хаалттай горимоор хэлэлцэж байна.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцэх юм. Дараагийн зургаан асуудлыг нээлттэй горимоор хэлэлцэх аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ