Жек Ма АНУ-ыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-20 14:57:55

БЭЭЖИН. /Reuters/. “АНУ-д өөрт нь асуудал байна. Тус улс дэд бүтэц болон ард түмэндээ хөрөнгө оруулалт хийхийн оронд дайн байлдаанд хэдэн их наяд доллар зарцуулж байна” гэж Хятадын “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жек Ма хэллээ.

Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар шинээр ногдуулна гэж АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнтэй холбогдуулан дэлхийн хамгийн том онлайн худалдааны компаниудын нэг болохAlibaba”-г үүсгэн байгуулагч хэлэхдээ “АНУ бурууг бусдаас, Хятадаас биш өөрөөсөө хайх хэрэгтэй” гэжээ.

Ма хэлэхдээ “танай залуучуудын ажлын байрыг бусад улс орон хулгайлаагүй. Алдааг өөрөөсөө хайх хэрэгтэй. Мөнгөө зохих зүйлд нь зөв зарцуул” гэсэн байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АНУ гадаад орнуудад болсон дайнд 14 их наяд доллар зарцуулжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ