Зарим сум нэхий боловсруулах жижиг үйлдвэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-19 11:59:00

УИХ-ын хурлын гишүүн Г.Занданшатар тойргийнхоо сумдад арьс нэхий элдэж боловсруулах жижиг үйлдвэрийг хүлээлгэн өгч, сургалтанд хамруулжээ.

Тус сургалтад Баянхонгор аймгийн 7 дугаар тойрог буюу Шинэжинс, Жинст, Баянлиг, Богд, Баянговь, Өлзийт сумд хамрагдаж байгаа юм.

"Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд малын түүхий эд арьс ширний үнэ үнэгүйдэж байгаа нь малчдын маань өрхийн орлого, аж амьдралд сөргөөр нөлөөлж байна. Цаашид энэхүү жижиг үйлдвэрийг улам өргөжүүлэх бүх талын боломжоор хангахын төлөө хичээн ажиллана" хэмээн УИХ-ын Г.Занданшатар хэлж байна.

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ