Анкарагийн халдлагатай холбогдуулан нэмж 10 хүн баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-16 15:49:31

АНКАРА. /BBC/. Өнгөрөгч бямба гарагт Туркийн нийслэл Анкара хотод үйлдсэн халдлагатай холбогдуулан нэмж 10 хүн баривчилжээ. Тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглугийн мэдээлснээр, баривчилгааг дэлбэрэлт болохын өмнө “Твиттер” сүлжээнд гарсан мэдээлэлд үндэслэн явуулсан байна.

Ингэснээр халдлагатай холбогдуулан баривчилсан хүний тоо 12 болжээ. Одоогоор Анкарагийн халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдээс нэг нь ч хүлээгээгүй байгаа юм.

Туркийн Ерөнхий сайдын хэлснээр, баривчлагдсан хүмүүсийн зарим нь Сирид хэдэн сар байсан бөгөөд хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Анкара хотын төвд болсон хоёр дэлбэрэлтийн улмаас наад зах нь 99 хүн амиа алдсан тухай Туркийн эрх баригчид мэдээлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ