Марадонаг Неаполь хотын хүндэт иргэнээр өргөмжилнө

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-01-17 11:44:34

МОСКВА./TASS/. Диего Марадонаг Италийн хөлбөмбөгийн “Наполи” клубын элч, Неаполь хотын хүндэт иргэнээр өргөмжлөх болно гэж тус клубын Ерөнхийлөгч Аурелио де Лаурентис мэдэгдлээ.

“Бид Ром хотод бямба гарагт нэлээд хэдэн цагийн турш ярилцлаа. Марадонагийн татварын асуудал нэг тийшээ шийдэгдсэний дараа тэрбээр “Наполи” клубын элч болно” гэж де Лаурентис ярьжээ.

Марадона тус клубт алба хашна гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Түүнчлэн тэрбээр Италид татвар төлөхөөс татгалзаж байна гэж өнгөрсөн оны 10 дугаар сард Италийн хэвлэлүүдэд бичиж байв.

Хүндэт иргэнээр өргөмжлөх ёслолын ажиллагаа ирэх 5 дугаар сард тус клубын “Сан-Паоло” цэнгэлдэх хүрээлэнд болох төлөвтэй байна. Марадона уг клубт 1984-1991 онд тоглох хугацаандаа 259 тоглолтод оролцон 115 гоол оруулсан нь клубын хувьд дээд амжилт юм. Тэрбээр 2012 онд АНЭУ-ын “Аль-Васл” клубын ахлах дасгалжуулагчийн ажлаас халагдсанаас хойш ажилгүй байгаа ажээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ