Орон нутгийн Онцгойгийнхон Дарханд зөвлөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-16 23:54:25

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой Байдлын Ерөнхий газар, НҮБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулах зүүн өмнөд Азийн бүс нутгийн газар” хамтарч “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Тус аймгийн Онцгой Байдлын газрын дарга Г.Батбаяр:-“Энэхүү сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болох бөгөөд гамшгаас хамгаалах орон нутгийн албад, төр захиргааны байгууллага, Онцгой Байдлын Ерөнхий газрын харьяа анги, байгууллагын төлөөлөл нийт 64 хүн хамрагдана. Сургалтад хамрагдсан албан хаагчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийг орон нутагт хэрэгжүүлэх талаар өөрсдийн сурч мэдсэн мэдлэгээ олон нийтэд түгээн ажиллах юм” гэж ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ