Булганы долоон сум цагдаагийн байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:35:48

Булган аймгийн хэмжээнд цагдаагийн тусгай байртай сум 6 байсан бол сая 7 дахь нь байрныхаа нээлтийг хийлээ.

Цагдаагийн алба хаагчийг ажиллах нөхцөл бололцоо, нийгмийн баталгаагаар хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах зорилгоор Гурванбулаг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 79,3 сая төгрөгийн өртөгтэй кабон байрыг “Зедра Мичид” ХХК барьжээ.

Цагдаагийн кобаны барилгыг Булган аймгийн Цагдаагийн газрын орлогч дарга цагдаагийн хошууч Д.Гантөмөр, цагдаагийн хошууч Б Мөнхжаргал, цагдаагийн хошууч Т.Чинбаатар, тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Батхүрэл, Сумын Засаг даргын орлогч Ж,Шижирбаатар, ЗДТГ-ын дарга А.Эрдэнэбулган нар хүлээн авч сумын хэсгийн төлөөлөгчдөө хариуцуулан өглөө.

Дараачийн ээлжинд Хишиг – Өндөр суманд цагдаагийн кобан барих гэнэ.

П.Батням

Холбоотой мэдээ