Төрийн бүх үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөс авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-11 23:16:54

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын дагуу Дархан-Уул аймагт “Нэг цонхны үйлчилгээ”-г "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болгон өөрчилж төрийн болон хувийн хэвшлийн долоон байгууллагын нийт 17 ажилтан албан хаагч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр" батлагдсаны дагуу тус аймагт 2009 онд “Швейцарийн хөгжлийн агентлаг”-ийн “Нэг цонхны үйлчилгээ”, “Тогтвортой амьжиргаа-II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийт 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг “Нэг цонхны үйлчилгээ”-г анх байгуулсан. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв“-ийн мэдээллийг аймгийн нэгдсэн цахим мэдээллийн санд байршуулсан. 

2009-2015 онд найман байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор нийт 565475 иргэнд хүргэсэн бол 2016 онд долоон байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 121592 иргэнд үзүүлжээ. Эрх бүхий байгууллагын судалгаагаар тус аймгийн “Нэг цонхны үйлчилгээ” нь 2014 оны ажлаараа 80.5 хувийн хангалттай үнэлгээ авч улсад хоёрдугаар байр эзэлж байжээ. 

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ