Хятадын Төвбанк гадаад валютын нөөцөө бууруулсаар байна

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2017-01-07 15:20:41

БЭЭЖИН./TASS/. Хятадын Ардын банк /Төвбанк/ юанийн ханшийг тогтворжуулахын тулд гадаад валютын нөөцөө байнга хорогдуулах арга хэмжээ авч байна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад валютын газар мэдэгдлээ.

“Валютын зах зээл дэх арилжаа болон хөрөнгө оруулалтын активуудын үнийн хэлбэлзэл, түүнчлэн доллартой харьцах юанийн ханшийн өөрчлөлт зэрэг нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн” гэж тус газрын мэдэгдэлд дурджээ.

Хятадын гадаад валютын нөөц сүүлийн хагас жилийн хугацаанд тогтмол буурсаар байгаа аж. Өнгөрсөн оны 12 дугаар сард нөөцийн хэмжээ 3 их наяд /триллион/ доллароос үл ялиг давсан байсан нь 2011 оны 2 дугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.

Б.Адъяахүү    

Холбоотой мэдээ