Европыг зорих цагаачдын тоо цөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-07 11:14:05

БРЮССЕЛЬ./Dw/. Өнгөрсөн оны гуравдугаар сард Турктэй гэрээ байгуулсны дараа Европын Холбооны орнуудыг зорьж буй цагаачдын тоо буурсан байна гэж тус холбооны хилийн асуудал хариуцсан “Frontex” агентлаг мэдэгдэв.

Эгийн тэнгисийн зүүн хэсэг дэх Грекийн арлууд болон эх газарт ирсэн цагаачдын тоо 79 хувиар буурч 182 500 болсон гэж агентлаг мэдэгдэлдээ дурдав.

Австри болон Балканы орнууд хилийн хяналтаа чангатгасан хэдий ч Грекээс Балканы маршрутаар дамжин баруун Европт очсон цагаачдын тоо 123 000-д хүрсэн байна.

Үүний зэрэгцээ Умард Африкаас Газар Дундын тэнгисийг гатлан Италид ирсэн цагаачдын тоо 20 хувиар өсч, 181 мянгад хүрчээ. Энэ маршрутаар явсан цагаачдаас 5079 нь амиа алдсан эсвэл сураггүй алга болсон тухай Олон улсын цагаачлал шилжилт хөдөлгөөний байгууллага мэдээлсэн байна. Өнгөрсөн онд энэ маршрутаар нийт 145 000 орчим цагаач зорчжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ