Далд уурхай 6.0 сая дах тонн хүдрээ олборлов

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2017-01-03 12:17:04

Хэнтий аймаг дахь Бор-Өндөрийн далд уурхай 2003 онд 3.0 сая дах тонн хүдрээ олборлож байсан бол 2016 онд 6.0 сая дах тонн хүдэр гаргасан байна.

Тус уурхай 1983 онд байгуулагдан, ашиглалтын 2 босоо гол амаар олборлолт явуулж ирсэн бөгөөд уурхайгаас жилд 100.0 мян.тн хайлуур жоншны хүдэр олборлодог аж.

Далд уурхай 2010 оныг хүртэл 4 дүгээр түвшинд буюу газрын гадаргаас 200 м-ийн гүнд олборлолт явуулж байсан бол өнөөдөр 5 дугаар түвшинд, 250 м гүнд уурхайчид ажиллаж байна.

Энэ онд 6 дугаар хүдрийн биетийг нээн ашиглах бэлтгэл ажлыг ханган, зураг төслийг боловсруулаад байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ