Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-02 11:50:37

СӨҮЛ./Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун-силийн охиныг Данийн цагдаа нар баривчиллаа гэж Өмнөд Солонгосын “JTBC” телевиз мэдээлэв.

Чой Сун-силь нь Пак Гын Хэгийн эргэн тойронд үүсээд буй дуулиан шуугианы гол эзэн юм.

Чой Сун-силийн охин Чунг Ю-ра нь энэ дуулианд хэрэгтэй холбоотой учраас Өмнөд Солонгосын эрх баригчид түүнийг эрэн сурвалжилж байсан билээ. Энэ дуулианы улмаас БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг өнгөрсөн сард албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм.

Чунг Ю-раг баривчилсан талаар эрх баригчид одоогоор мэдээлэл хийгээгүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ