Нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭОйрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна. Салхи 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.