Серена Уильямс сүй тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-12-30 11:21:49

ВАШИНГТОН. /ВВС/. Нийгмийн сүлжээний томоохон компани болох “Reddit”-ийг хамтран үүсгэн байгуулсан Алексис Оганянтай сүй тавьснаа Америкийн алдарт теннисчин Серена Уильямс мэдэгдлээ.

Серена Уильямсын хэлснээр, Алексис Оганян түүнийг Италийн Ром хотод аваачин сүй тавих санал тавьжээ. Тэнд тэд анх уулзаж байсан гэнэ. С.Уильямс түүний саналыг хүлээн авсан байна.

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Уимблдон”-ы ганцаарчилсан төрлийн долоон удаагийн аварга, “Их дуулга”-ын 22 удаагийн аварга С.Уильямсын хувьд энэ онд төдийлөн амжилт гаргаж чадаагүй учир чансаа бууран одоо дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

Оганян 2005 онд ангийн нөхөр Стив Хаффманы хамт ““Reddit”-ийг үүсгэн байгуулсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ