Гэмт хэргийн тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд 2016 оны 11 сарын байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,1 хувиар буурсан байна.
2015 онд 22 сумаас гэмт хэрэг, захиргааны зөрчил өндөр байсан Арбулаг, Бүрэнтогтох сумдын гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй гарчээ. Аймгийн хэмжээнд орон нутагт үйлдэгддэг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг буюу мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 131 хэрэг үйлдэгдэж байсан энэ онд 61 гэмт хэрэг болж буурсан байна. Мөн малчин хүн гэмт хэрэг үйлдэх нь багассан бол гээгдэл эд зүйл, алдуул мал ашигласан хэрэг, танхайрах, төв суурин газар үйлдэгддэг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа гэнэ. Тус аймгийн 23 сумаас Мөрөн, Жаргалант, Төмөрбулаг, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Хатгал тосгон, Цагааннуур суманд гэмт хэргийн гаралт нь өссөн байгаа ажээ.
Б.Гантуяа