Оросоос 1.6 тэрбум долларын зээл авах хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 13:25:50

МОСКВА. /russianconstruction.com/. 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авах хүсэлтийг Монгол Улс ОХУ-д гаргажээ. Гэхдээ зээл авах гэж буй зорилгоо тодорхой дурдаагүй гэж Оросын эх сурвалжууд мэдээлж байна.

Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны талаарх хоёр улсын засгийн газар хоорондын XX уулзалтын протоколд Монголын тал ийм хүсэлт гаргасан тухай дурджээ.

Уг протоколд тэмдэглэсэнчлэн, Монголын тал зээлээр авах мөнгийг юунд зарцуулах гэж байгаа болон санхүүгийн үзүүлэлтүүдийг хүсэлтэд тодорхой тусгаагүй учир Оросын тал хүсэлтийг судлах боломжгүй юм.

Үүнээс гадна Монгол Улс Оросоос нефть, нефтийн бүтээгдэхүүнийг урт хугацаанд худалдаж авах зорилгоор 200 сая долларын зээл авах хүсэлтийг Оросын төрийн мэдлийн ВТБ банкинд гаргажээ.

/http://russianconstruction.com/news-1/26037-mongolia-asks-russia-to-grant-16bn-loan-for-unknown-purpose.html/

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ