Хяналтын тооллого хийж өвс тэжээлийн нөөцийг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-21 22:31:51

Говь-Алтай аймагт 2016 оны жилийн эцсийн мал тооллогын ажил амжилттай явагдаж  одоо дүнгээ нэгтгэх ажил хийгдэж байна.

Аймгийн Засаг дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг мал тооллогын ажлыг удирдан зохион байгуулж аргазүй, удирдамжаар ханган ажилласны дээр ажлын 7 хэсэг гарч бүх сумдад хяналтын тооллого хийж сум бүрийн малчдын 10 хувийг хамруулжээ. Тоочдын мал тооллогын цоохрыг үндэслэн хяналтын тоотой тулган шалгаж хэрхэн тоолсон талаар иргэд малчдаас асууж тодруулжээ.

Аймгаас томилогдсон ажлын хэсгийнхэн хяналтын тооллогыг журмын дагуу хийхийн зэрэгцээ, сумдын онцгой комиссын ажлыг шалган үйл ажиллагааг нь эрчимжүүлж, тухайн сум, баг, малчдын өвлийн бэлтгэлийн өвс, тэжээлийн нөөцийг үзэж танилцан, судалгаа авах ажлыг гүйцэтгэжээ.  

 Ш.Цоодол

Холбоотой мэдээ