Сүүний үнэ бага зэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-20 19:27:33

Булган аймагт 11 сараас хойш цагаан идээний үнэ ханш тогтвортой төдийгүй өнгөрсөн оны мөн үеэс өөрчлөгдөөгүй байна.  Зөвхөн сүү 200 төгрөгөөр нэмэгдэж 1600 төгрөгний үнэтэй боллоо.

Ааруул кг нь 6000-12000 төгрөг, аарц 3000 төгрөг, шимийн архи литр нь 4000 төгрөг, 1 тогооны өрөм 8000 төгрөг, бяслаг 10000 төгрөг, цагаан тос 1 кг нь 7000 төгрөг, хайлмаг 6000 төгрөг, шар тос 1 кг нь 12000 төгрөгөөр борлуулагдаж байна. Монгол цөцгийн тос кг нь 10000 төгрөгийн үнэтэй байна.                       

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ