Уул уурхайн компаниудын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-20 17:12:37

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, аймгийн удирдлагууд уул уурхайн компаниудын төлөөлөл 30 гаруй хүн оролцжээ. Уулзалтаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг хэлэлцсэн бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн компаниудаар ханган нийлүүлэлтийг хийлгэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Уулзатын үр дүнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хамтран хийж, хөгжил цэцэглэлтээр түүчээ аймгуудын анхдагч болох тал дээр уул уурхайн компаниудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо. Мөн уул уурхайн компаниуд зөвхөн нөлөөллийн бүс нутагтаа бус аймгийн хэмжээнд хариуцлагатай ажиллахаар болсон байна. Хамтын ажиллагааныхаа талаар үр дүнгээ хэлэлцэж эргэх холбоотой ажиллаж байхаар болжээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ