Жайкатай хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх төлөвлөгөөтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 22:11:05

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Япон улсын Жайкагийн төслийн хамт олонтой сүүлийн 4 жил хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2013-2015 онд Япон улсаас Хата Мисато нэртэй сувилагчийг урьж туршлага солилцож байсан бол энэ удаад буюу 2016-2018 онд Сэкэ Наоми гэгч сувилагчийг урин  ажиллуулж байна. Япон улсаас ирсэн сувилагч нараас суралцах зүйл маш их байдаг. Тэд маш нямбай, аливаа зүйлд няхуур ханддаг, ямар нэгэн ажлыг үнэн сэтгэлээсээ бүрэн гүйцэт хийж, өвчитний тав тухтай байдлыг хангахын тулд өөрийн зүгээс бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг, хэл сурахад ямар аргаар сурахад дөнгүүр байдаг тухай манай сувилагч нарт сургалт хийх зэргээр ажилладаг байна.

Үүний зэрэгцээ Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг ч бас ирж байгаа тэдгээр сувилагч нарыг хүлээн авах, туршлага солилцох, тав тухтай найрсаг үйлчилгээтэй байлгах тал дээр бүрэн анхаарч чаддаг учраас дараачийн жилүүдэд ч бас Жайкагийн төслийн хамт олонтой хамтран ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна.   

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ