Хятадад Ли Дуншэний хэргийг шүүж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-14 16:18:04

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд асан Ли Дуншэнтэй холбогдох хэргийг шүүх хурал тус улсын хойд нутгийн Тяньжин хотод эхэлжээ. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, түүнийг авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Ли Дуншэн 1996-2013 онд янз бүрийн албан тушаал хашиж байхдаа байгууллагууд, хувь хүмүүсийн ашиг сонирхлыг дэмжих зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэж тус агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Ли Дуншэн “биечлэн эсвэл төрөл төрөгсдөөрөө дамжуулан” 21.98 сая юань /3.46 сая/ авсан гэж Хятадын Прокурорын газар үзэж байгаа аж.

Ли Дуншэний хэргийг түүнийг бүх албан тушаалаас нь огцруулж, Хятадын Коммунист намаас хөөсний дараа 2013 оны сүүлээр шалгаж эхэлжээ. Урьд нь тэрбээр мөн Хятадын төв телевизийн /CCTV/ дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд Хятадын Коммунист намын улс төр-хуульзүйн комиссын гишүүн байсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ