В.Путин "дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн"-ээр дахин тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-16 12:43:53

МОСКВА. /TASS/.  Америкийн “Forbes” сэтгүүл “Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс-2016” жагсаалтаа танилцууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх жилдээ дараалан уг жагсаалтын тэргүүнд бичигдсэн байна. Тус сэтгүүлийн онцлон дурдсанаар, В.Путин дэлхийн өнцөг булан бүрт Оросын нөлөөг мэдрүүлж, өөрийн тавьсан зорилтууддаа хүрсээр байна.

Энэ оны жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп орсон бол гуравдугаарт Германы Канцлер бөгөөд “Европын Холбооны гол тулгуур” болох Ангела Меркель оржээ. Харин жагсаалтын дөрөвдүгээрт БНХАУ-ын дарга Си Зиньпин, тавдугаарт нь Ромын пап Франциск бичигджээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама жагсаалтын 48 дугаарт бичигдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох гэж буй Рекс Тиллерсон 24 дүгээрт орсон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ