Ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-12 09:20:25

Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлага буюу пиротехникийн хэрэгслийг ашиглах нь ихэсдэг. Өмнөх жилд зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсан.

Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн иргэд, байгууллага шинэ жилийн баярын ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгэж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй гэж Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ