10-44 насны германчууд бүгд интернэт ашигладаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-12-06 12:17:51

БЕРЛИН. /Xinhua/. Германы 62 сая орчим интернэт хэрэглэгчдийн 81 хувь нь энэ оны нэгдүгээр улиралд гар утсаараа цахим ертөнцөд нэвтэрсэн байна.

Мөн хугацаанд интернэт хэрэглэгчдийн 69 хувь нь зөөврийн компьютер ашиглан цахим ертөнцөөр аялсан тухай Германы Холбооны статистикийн газар мэдээлжээ. Харин суурин компьютер ашиглан цахим ертөнцөд нэвтэрсэн хүмүүс нийт хэрэглэгчдийн 65 хувийг эзэлжээ.

Үүний зэрэгцээ интернэт хэрэглэгчдийн 19 хувь нь ухаалаг телевизээр интернэтэд нэвтэрсэн бол 17 хувь нь тоглоомын консол зэрэг зөөврийн бусад төхөөрөмж ашиглан интернэтэд холбогдсон байна.

Мөн 10-44 насны хүмүүсийн бараг бүгдээрээ цахим ертөнцөд холбогддог бол 45-64 насны хүмүүсийн 93 орчим хувь нь интернэт ашигладаг байна. 65-аас дээш насны хүмүүс интернэт ашиглах нь харьцангуй бага боловч 2016 онд 55 хувьд хүрч өсчээ. Энэ үзүүлэлт 2015 онд 49 хувьтай байсан аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ