Жүдогийн төв Чойсүрэнгийн Машбатын нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:34:08

Баруун үндэслэн бүсийн Жудо бөхийн бэлтгэлийн төвийг Ховд аймгийн уугуул, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Жудо бөхийн спортыг Монгол Улсад санаачлан хөгжүүлэгч Чойсүрэнгийн Машбатын нэрэмжит болгов.

Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ийн шийджээ.

Баруун бүсийн Жудо бөхийн бэлтгэлийн төвийг Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Чойсүрэнгийн Машбатын нэрэмжит болгосонтой холбогдуулан гавъяат үйлстнийг алдаршуулан, нийтэд сурталчилж, таниулахыг аймгийн Засаг даргад даалгажээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ