"Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе" сэдэвт ЭШБХ болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-25 10:30:55

Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны "Жанжин Сүхбаатар"-ын танхимд "Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

Хурлыг ЗХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нээж, Монгол дахь Үндсэн хуульт ёсны уламжлал, шинэчлэл, залгамж чанарын асуудал, Монгол Улсын Үндсэн хуулиудын үзэл баримтлалын авцалдаа, Улсын анхдугаар их хурал Улс тунхагласныг зарласан нь, Анхдугаар Үндсэн хууль боловсруулах үеийн монголчуудын Үндсэн хуульт засаглалын тухай үзэл санаа сэдвээр илтгэл хэлэлцэх юм.

Эрдэм шинжилгээний бага хурлын дараа хуралд оролцогчид дурсгалын зураг авахуулна. Харин маргааш Улс тунхагласны өдөрт зориулсан цэцэг өргөх ёслол болон бусад арга хэмжээг зохион байгуулна.

Н.Туяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ