Чанаргүй зээлийн үлдэгдэл 58 хувь өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Монголбанкны салбарын мэдээгээр арилжааны банкууд он гараад 43655.6 сая төгрөгийн зузаатгал авч 39240.5 сая төгрөг монгол банкинд шилжүүлсэн байна.
Зээлийн өөрийн үлдэгдэл 109792.6 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар, хугацаа хэтэрсэн зээл 2386.5 сая төгрөг байгаа нь 8.3 хувиар, чанаргүй зээлийн үлдэгдэл 2034.4 сая төгрөг болсон нь 58.7 хувиар өсч нэмэгджээ. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.9, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.2 хувьтай байна.
Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 63939.7 сая төгрөг болжээ.
Ш.Айзаря