Зарим эмнэлгүүд өөрт тохирсон стандартгүй ажиллаж байжээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 16:33:47

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн тус аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтад 14 байгууллага хамрагдсанаас нийт 225 зөрчил илрүүлсний 10.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан байна.

Аймгийн МХГ-ын Эмчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Л.Отгондулам:-“Эдгээр эмнэлгийн 85.7 хувь нь тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдсан үйлчилгээ явуулж байна. Эмнэлгүүдийн 44.4 хувьд стандартын заагдсан эмнэлгийн мэргэжилтэн орон тоогоор болон мэргэшлийн хувьд бүрэн хангагдсан. Мөн эдгээр эмнэлгүүд 100 хувь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж ажилтанг томилж дотоодын хяналтын журам батлуулан мөрдөж байсан. Түүнчлэн эмнэлгүүдийн 44. 6 хувь нь өөрийн байгууллагын үйлчилгээнд тохирсон стандарт жагсаалтыг гаргаж мөрдөөгүй, 66.7 хувь нь эмнэлгийн мэргэжилтэн, оношлогоо,  эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт технологи, удирдамжийг мөрдөж гардан үйлдлийг технологийн дагуу зөв хийх ур чадварыг бүрэн эзэмшээгүй. Түүнчлэн ихэнх эмнэлэг өвчний түүх, амбулаторийн картыг бүрэн бичиж хэвшиж тогтмолжоогүй байсныг засууллаа” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ