Хяналт шалгалтын бүх мэдээлэл цахим санд төвлөрнө

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:55:49

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас зохион байгуулсан “Цахим хяналтын нэгдсэн сан” сэдэвт сургалт болж өнгөрөв.

Аймгийн МХГ-ын Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Туяа:-“Цахим хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мэдлэг чадвар олгох сургалт”-ыг өнгөрсөн долоо хоногт системийн хэмжээнд зохион байгуулсан бол одоо орон нутагт нийт улсын байцаагчдаа оролцуулан явуулж байна. Энэ сургалтын ач холбогдол гэвэл Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрийн захирамжаар төр, хувийн хэвшлийн байгууллагад хийж байгаа хяналт шалгалтын давхардал, ачаалал давтамжийг бүртгэх зорилго бүхий нэгдсэн цахим мэдээллийн сан гэдгийг бий болгож эхлүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу цахим хяналт хэрэгжиж эхлээд байна. Энэ цахим хяналтад татвар, гааль гээд хяналтын байгууллагуудын хяналтууд цахим санд бүртгэгдэж нэгтгэгдэхээр болсон. Цахим хяналт нь эцсийн эцэст төрийн байгууллагаас хувийн хэвшлийнхэнд хийгдэж байгаа хяналт шалгалтын давтамж хамрах хүрээ, бизнес ажилд нь хүрч байгаа ачааллын талаарх бодит мэдээллийг тэр цахим сандаа бүртгэж харуулах л зорилготой юм” гэв.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ