Ляонин мужийн ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:19:13

БНХАУ-ын Ляонин мужийн хөгжил шинэчлэл, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг Сүхбаатар аймагт зочилжээ.

Ажлын хэсгийнхэн тус аймгийн удирдлагатай  дэд бүтцийн болон бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, Бичигт, Хөөтийн төмөр замын талаар баримталж буй бодлого, тухайн бүс нутагт аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллах санал солилцсон байна.

Сүхбаатар аймгийн зүгээс барилга, авто болон төмөр замын салбарт болон Эрдэнэцагаан суманд байрлах гянт болдын уурхайд хөрөнгө оруулалт хийх, саналыг дэвшүүлжээ. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ