Лавров ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-12 15:17:20

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занньетай өнөөдөр Москва хотноо уулзаж, Европыг зорих дүрвэгсдийн их урсгал болон Украины асуудлаар хэлэлцээ хийнэ.

Украины хямралыг зохицуулах хамтын ажиллагаанд ЕАБХАБ-ын гүйцэтгэх үүрэг болон тус байгууллагын ажиглалтын тусгай багын ажиллагааг уг уулзалтын үеэр хэлэлцэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова өмнө нь мэдэгдсэн байна.

Мөн Европ дахь дүрвэгсдийн хямралын асуудлыг хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгджээ.

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заннье Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын  төлөөлөгчидтэй мөн уулзахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ