Д.Трамп ялсан нь ОХУ-ын хувьд боломж юм гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /TASS/. Дональд Трампын ялалт нь ОХУ-ын эсрэг авсан АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах боломжийг нээх юм гэж Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев Германы “Die Welt” сонинд ярилцлага өгөхдөө онцлон дурджээ.
Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах болов уу гэж Оросын сайдаас асуухад тэрбээр “энэ нь зөвхөн боломжийг л нээнэ гэж хэлмээр байна. Энэ боломжийг ашиглахын тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж хариуллаа.
Үүний сацуу тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн тухайд дэндүү өөдрөг хүлээлт үүсгэх хэрэггүй гэдгийг анхааруулжээ.
Оросын сайд цааш нь хэлэхдээ “энэ бол алга ташаад, дэндүү их найдлага тавиад байх зүйл биш. АНУ түүхэндээ шинэ хуудас нээсэн, гэхдээ үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг бид мэдэхгүй. Бид ОХУ-АНУ-ын эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд өөрсдийн хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй" гэлээ.
Д.Нямтулга