Хан Хэнтийн гар урчууд Баян-Өлгийд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-09 17:26:19

Гиннесийн номонд бичүүлэхээр Хэнтий аймгийн «Хаан Хэнтийн гар урчууд» ХХК-ийн санаачлагаар бүтээж байгаа «Монголын нууц товчоо» 108 метр эсгий урлангийн таван метрийг нь Өлгийд үйлдвэрлэв.

Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг эхлүүлсэн уран гартнууд Баян-Өлгий аймагт ирж хандивын аян зохион байгууллаа. Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, засаг дарга А.Гылымхан нар тус арга хэмжээнд оролцож, уран гарт урчууддаа нийт Баян-Өлгийчүүдийн өмнөөс талархал илэрхийлэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн хамт олны санаачилсан энэхүү бүтээл нь Гиннесийн номонд бүртгэгдсэнээр дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Эзэн Чингис хааны түүхээ ирээдүй хойч үедээ уламжлан үлдээх маш чухал ач холбогдолтой юм. Тийм ч учраас Хэнтий аймгийнхаа итгэл, сэтгэл нэгт олон түмнийг энэхүү түүхэн бүтээлд учиг шингээх үйлд олноор нь хамруулахыг зорьж байгаа ажээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ